ТУЗ-ын даргаар дэлхийд Австралидаа нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна.
Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй бөгөөд Улаанбаатарт эдүгээ тус улсын 30 гаруй компани төлөөлөгчийн газраа байгуулан, Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна.
Австралид суугаа Монголын ЭСЯ-ны зүгээс тус зөвлөлийг байгуулах санал, санаачлагыг дэмжин ажилласан бөгөөд тус зөвлөлөөс ойрын хугацаанд Монголд бизнес хийх боломжийг таниулсан хэд хэдэн арга хэмжээг Австралид зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.