“Хүний өдөр дутмын үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн шинэ өвөрмөц технологи гаргасан, техник, бүтээлч сэтгэхүйтэй хүүхэд, залуусыг тодоруулах аймгийн “Залуу зохион бүтээгч-2014” уралдаан 02 дугаар сарын 14-нд болж өндөрлөлөө.
Уралдаанд нийт 23 багийн 31 бүтээл бүртгэгдэж, 34 залуу зохион бүтээгч бүтээлээ танилцуулж, 3 шүүгчийн нийлбэр дүнгээр Хөгжил политехник коллежийн оюутан Б.Мэндсайхан, Д.Бат-Оргил нар “Авто машины тос халаагч”, Жанам шалгагч” бүтээлүүдээр тэргүүн байр, Жаргалант сумын 1 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Эрдэнэзориг “Блокны машин” бүтээлээр дэд байр, ХоИС-ын Физикийн 2 дугаар курссын оюутан М.Амарсанаа “12 волтын утас цэнэглэгч” бүтээлээр гутгаар байр, Буянт сумын 12 жилийн дунд сургуулийн сурагч Ж.Хонгор, С.Дашням нар “Удирдлагатай унтраалга”, “Сур элдэгч”, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Д.Сүх-Очирын “Соронзон хөдөлгүүр” бүтээлүүдээрээ тусгай байрыг тус тус эзэллээ. Эхний 3 байр эзлэсэн бүтээлүүд улсын уралдаанд оролцох юм.