Хамрын хийд, Хайрхан уул явахыг хориглолоо

hamrin_hiidДорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон. Мөн Сайншанд суманд шүлхийгээр мал өвчилж Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтын бүсэд 12 хяналтын цэг, 47 хүн, 12 автомашинтай ажиллаж, 17595 малыг вакцинжуулж, шүлхийгээр өвчилсөн малыг устгалд оруулжээ.

Сайншанд суманд хөл хорио тогтоосны улмаас Хамрын хийд, Хайрхан уулын чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Иргэдийг хорио цээр тогтоосон бүсэд нэвтрэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

index

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …