ГССҮТ-ийнхэн шинэ захирлаа хүлээн зөвшөөрчээ

indexГэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад таван хүн материалаа өгсөн. Тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр докторын зэрэггүй, удирдах албан тушаалд таван жилээс дээш хугацаагаар ажиллаагүй, сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй учир Эрүүл мэндийн яаман дахь Төрийн албаны салбар зөвлөлийнхөн нэрийг нь хасаж, Ц.Энхбаяраар гарын үсэг зуруулж авчээ. Үүний дараа тус эмнэлгийн дэд захирлаар ажиллаж байсан нарийн мэргэжлийн гурван эмч нэрээ татсан байна. Ингэснээр А.Мөнхтайван ганцаараа үлдсэн бөгөөд захирлын сонгон шалгаруулалтад орж 86.1 оноо авч шалгалтад тэнцсэн гэнэ. Түүний материалыг тус яаман дахь Төрийн албаны салбар зөвлөлийнхөн сайддаа өргөн барихаар болжээ. Н.Удвал сайд гадаад руу явсан бөгөөд энэ долоо хоногт Монголдоо ирэх аж. Тэгэхээр Хавдар судлалын үндэсний төвийн захирал, Монгол Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг Гэмтлийн эмнэлгийн захирлаар батламжлах юм байна. Гэмтлийн эмнэлгийн хамт олон “А.Мөнхтайваныг захирлаар ажиллахыг хүлээн зөвшөөрнө. Бид цаашид тэмцэл, эсэргүүцэл илэрхийлэхгүй энэ хүнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …