Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалджээ.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Д.Үүлэн