Ховд аймаг: Битүү худалдааны төв нээлтээ хийлээ

1969221_685127064863666_993884956_nШинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан Ховд аймагт битүү худалдааны төв барих асуудал биелэлээ олж, 500 гаруй бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн будаг нь үнэртсэн шинэ зах ашиглалтанд орлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8000 мкв талбай бүхий, 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийн нээлт, ёслолын тууз хайчлах арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдав. Нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Д.Батцогт, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э. Тамир, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нарын аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, гүйцэтгэгч компани, иргэд олон нийтийн төлөөлөл оролцлоо.  Энэхүү бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 6 сард ажил нь эхэлсэн бөгөөд Ус-Орчин ХХК барьж ийнхүү ашиглалтанд хүлээлгэж өглөө.

1623772_685127494863623_125765862_n1620920_685127738196932_1206831534_n 1620505_685127928196913_1630494161_n 1890985_685127974863575_1565456979_n 1896952_685127794863593_1073456238_n 1924701_685127858196920_291944894_n 1939545_685127764863596_1067785056_n

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …