Хорихоос өөр төрлийн ял хэрэгжүүлэх талаар хуульчид хэлэлцэнэ

49la1vn5ebt8cuq11qakatrketХорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэхэд хууль, журмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, практикт гарч буй хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн харилцан туршлага солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран  энэ сарын 26-нд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны байранд “Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар хуулийн байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн судалгааны төв, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн засаг дарга, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд,  хотын бүсийн хорих ангийн дарга нар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Хорихоос өөр төрлийн ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд, шийдвэр гүйцэтгэгч нарын төлөөлөл зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцоно. Түүнчлэн “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нь”,  “Ялыг өөр төрлийн ялаар солих онол практикийн асуудал”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зарим асуудал”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, жолоочийн үнэмлэхийг шилжүүлэх үйл явц”, “Цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй ажил, гарч буй хүндрэл, шийдвэрлэх арга зам” сэдвүүдээр үндсэн илтгэл тавьж хэлэлцэх аж. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулсанаар  хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хууль зүйн сайдын өнгөрсөн оны зургадугаар сарын 11-ний өдрийн “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих” А/130, “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих” А/131 дүгээр тушаалаар батлагдсан журмуудын хэрэгжилтийг хангах талаар нэгдсэн ойлголттой болох ач холбогдолтой гэж ШШГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …