Долларын ханш огцом өссөөр байна

indexМонгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр ам.долларын ханш 1790 төгрөгт хүрчээ. Өнгөрсөн  оны долоодугаар сараас хойш долларын ханш огцом өссөөр зарим үест хар зах дээр 1795 төгрөг болтлоо чангарах тохиолдол ч гарч байсан.  Тэгвэл мөн оны 12-р сарын сарын эхээр 1746 төгрөг  дээр савлаж байсан долларын ханш  тасралтгүй буурсаар сарын дундуур  1671 төгрөгтэй дүйцэж байлаа.

Харин он гарснаас хойш долларын ханш  эргэн чангарч, Монголбанкны нэрлэсэн ханшаар сүүлийн 20 жилд тохиолдоогүй өндөр ханшийн өсөлтийг бий болгоод байна.
Монголбанкны зүгээс долларын ханшийг барихын тулд урт хугацааны своп хэлцлийг арилжааны банкуудтай хийж эхлээд байгаа тул асуудалд тайван хандаж байгаа юм.
Улмаар Сангийн яам өдөр тутмын ханшийн өсөлтийг Монголбанк хянадаг гэх нэрээр асуудлаас бултаад байна.
Эдийн засагчдын үзэж байгаагаар Монгол банкны мэдээлсэнчлэн сүүлийн өдрүүдэд гадаад худалдааны алдагдал багассан нь бизнесийн салбарынханы мөнгөн хуримтлал багасаж байгаатай холбоотой аж. Энэ тохиолдолд гадаад худалдааны алданги багасаж буй нь  мөнгөн эргэлтийг сааруулж, эргээд эдийн засагт сөрөг нөлөөллөө үзүүлж эхлэх юм.
Манай улс энэ жилийн төсөвтөө долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцон суулгасан бол санхүүгийн зах зах зээлийн холбооноос гаргасан урьдчилсан таамгаар оны эцсээр долларын ханш  1600 төгрөг  хүрч тогтворжих төлөвтэй байна.
Ямартай ч өнөөдрийн байдлаар 1790 хүртлээ өссөн долларын ханшийг ойрын хугацаанд хэрхэн барих бодлого тодорхойгүй хэвээр байгаа юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …