Амралтын зоог: Ногоотой жигнэж болгосон хонины гуя

imagesОрц: 
  •  – Оливийн тос
  •  – Далайн давс, нунтаг хар перец
  •  – бөөрөнхий сармис /хумсаар нь салгана/
  •  –  атга шинэхэн түүсэн роузмерийн навч
  •  –  ширхэг улаан сонгино /арилгаж 4 хуваана/
  •  –   ширхэг лууван /арилгаж том дөрвөлжин хэрчинэ/
  •  –  Атга улааан лооль /дундуур нь хуваана/
  • – 2 x 400гр лаазалсан жижиг улаан лооль
  • – 1 ширхэг гогод /жижиглэж хэрчсэн/
  • – Атга дүүрэн шинэхэн түүсэн таймийн навч
  • – 1 шил улаан вино

Хийх арга: 

Шарах шүүгээг 200 хэмд халаана. Энэ хооронд хонины гуяыг тослож, далайн давс перецээр амтлаад листэн дээр байрлуулсны дараа хурц үзүүртэй хутгаар гуяны эргэн тойронд жижиг гүн зүсэлт хийж түүндээ ¼ сармис роузмерийн навчийг зүсэлт бүрт гүн хийж өгнө учир нь сармис роузмери хоёр маханд маш сайхан амт оруулдаг.

Үлдсэн сармис, сонгино болон ногоо амтлагчуудыг листэн дээр тавиад дээрээс нь лаазалсан улаан лооль дарсыг хийгээд гялгар давхар цаасаар битүү бүтээгээд шарах шүүгээнд хийхдээ шарах шүүгээний хэмийг 170 хэм багасгана.
4 цаг орчим шарсаны дараа мах зөөлөрч сэрээгээр хатгахад мулзарч байгаа эсэхийг шалгаад шарах шүүгээнээс гаргана. Үүний дараа махаа яснаас нь салгаж, амтлагч ногоонудыг түүж авна мөн маханд шигтгэсэн сармисыг сугалж нухаад ногоотойгоо холино.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …