
“Нюанс” хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтоо ОХУ-ын зүүн хэсгээс эхлэхээр аялалдаа гарчээ. Тэд энэ удаа ОХУ-ын “Агинский район”-аас аялан тоглолтоо эхлүүлэх юм байна.
Энэ сарын 4-нд буюу өнөөдөр тэд Агын Буриадад тоглох бол 5-нд Забайкальскийд, 6-нд Могойтын районд, 9-нд Улаан-Үүд хотод “Лучшие песни для Мамы” тоглолтоо хийх аж.
Уг тоглолтонд Оросын болоод дэлхийн хит болсон дуунууд эгшиглэхээс гадна Монгол, Буриадын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлүүдийг багтаасанаараа онцлог юм байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл