Хүмүүжигчдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж эхэлжээ

31-300x215ШШГЕГ-аас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй иргэдийг бичиг баримтжуулахаар Иргэний бүртгэлийн газартай хамтран ажиллаж эхэлжээ.

Тус ажлын хүрээнд хүмүүжигчийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах, шинэчилсэн бүртгэлд хамарсан боловч иргэний цахим үнэмлэх аваагүй бол үнэмлэхийг иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулах, бусад бичиг баримтын зөрчлийг  арилгуулах зэрэг ажлыг хийжээ. Одоогийн байдлаар ШШГЕГ-ын харъяа хорих 407, 409, 421, 441, Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 171 хүмүүжигчийг шинэчилсэн бүртгэлд хамруулж хурууны хээг нь авсан байгаа гэнэ.

Харин энэ сард багтаан ШШГЕГ-ын харьяа хорих 401, 405, 411, 429, Цагдан хорих 461 дүгээр ангийн хүмүүжигчийг бичиг баримтжуулахаар  төлөвлөөд байгаа аж.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдах …