Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 30.4 хувьтай байна

p18i7vo6n41h6k1gsecv31ne41gl21Зүүн 3 аймгийн 12 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8,  ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэгт  мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Мөн  3 сарын 1-нээс эхлэн Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд 90 622 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 30.4 хувьтай байгааг Мал эмнэлэгийн газраас мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай А/145 дугаар захирамж гаргаж, захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх малд шүлхий  өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 дүгээр ээлжийн вакциныг 2014 оны 03 дугаар сарын  03-ны өдрөөс  03 дугаар сарын  10-ны хооронд зохион байгуулж бүрэн хамруулах, 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 2 дахь ээлжийн давтан вакцинжуулалтыг хийхээр боллоо.

Мөн тус захирамжаар вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгслээр  ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион  байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …