Зорилго нь: Яруу найраг, эх хэл бичгийн соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, билиг авъяастныг тодруулж, алдаршуулан урамшуулахад оршино.
Хамрах хүрээ: Ховд аймгийн яруу найрагчид, зохиолчид /насанд хүрэгчид/
Хугацаа: 2014 оны 03 дугаар сарын 21-нд Хөгжимт драмын театрт болно
Тавигдах шаардлага: Яруу найраг, богино өгүүллэгийн наадмын уралдаанд оролцогчид өөрийн шилдэг 2 бүтээлийг ажлын хэсэгт / ССАЖГ-т/ 2014 оны 03 дугаар сарын 17- ны дотор ирүүлнэ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлтэй ажлын хэсэг танилцаж 20 яруу найрагч, 5 зохиолчийн бүтээлийг шалгаруулан дараагийн шатанд оролцуулна.
II-шатанд шалгарсан яруу найрагчдийн шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулж /шилдэг 2-3 шүлгээ унших/ дүнг гаргана.
Уралдаанд оролцогчид бүтээлээ гараар болон компьютерээр бичин бэлтгэж овог нэр, утасны дугаар, хаягаа тодорхой бичиж ирүүлнэ
Зохион байгуулагч: Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Соёл, Спорт, Аялал, Жуулчлалын Газар
Зохиолчдын эвлэлийн Ховд дахь Алтайн бүсийн салбар зөвлөл хамтран зохион байгуулна.
Шагнал урамшил:
Яруу найргийн төрөлд:
I-байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 500.0 төгрөг
II-байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 300.0 төгрөг
III байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 200.0 төгрөг
Тусгай байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 100.0 төгрөг
Богино өгүүллэгийн төрөлд:
I-байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 500.0 төгрөг
II-байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 300.0 төгрөг
III байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 200.0 төгрөг
Тусгай байр Аймгийн Засаг Даргын Өргөмжлөл, 100.0 төгрөг
Харилцах утас: 99206975, 99793969
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС