ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр Цөмийн Энергийн Газрын нэр дээр 10 оюутан суралцуулна

97fa2534a4421bd1big1Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, ОХУ-ын “Росатом” Улсын корпораци хооронд мэргэжилтэн бэлтгэх тухай хамтын ажиллагааны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн чиглэлээр ОХУ-д 2014 оноос эхлэн суралцах оюутны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.

Тавигдах шалгуур:

1.    Цөмийн  технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч,  физик, хими, байгаль шинжлэл, геологи, гидрогеологи, уул уурхай, эрчим хүч, инженерийн мэргэжлээр суралцаж байгаа 1, 2 дугаар ангийн оюутан байх;

2.    Сурлагын голч дүн 3-аас дээш байх;

3.    Суралцахыг хүсэж буй мэргэжлийн суурь хичээлүүдийн “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-ний дүн “A, B” байх;

4.    21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх;

Бүрдүүлэх материал:

1.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

2.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;

3.    Оюутны үнэмлэх;

4.    Голч дүнгийн тодорхойлолт;

5.    2 хувь цээж зураг (3Х4)

Жич: Бүртгүүлэхээр ирэхдээ дээрх материалуудыг нотариатаар баталгаажуулсан  байх ба шалгалтын хураамж  болох 10,000 төгрөгийн хамт авч ирнэ үү.

Бүртгэл:

Цөмийн энергийн газрын 309 тоот өрөөнд, 03 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд, 08.00-17.00 цагийн хооронд явагдана.

Утас: 62-263146, 88068369

Сонгон шалгаруулалт:

Хэзээ: 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Математик”-ийн шалгалт”

2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Орос хэл”-ний шалгалт

Хаана: Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их суургууль (ШУТИС) Шалгалтад оролцохдоо иргэний үнэмлэхтэй ирнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/russia2014  хаягаас авна уу.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …