Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль 2012 оны есдvгээр сард УИХ-аар батлагдсан. Vvнтэй холбогдуулан Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын журам батлагдаж энэхvv хууль 2012 оны арваннэгдvгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Олон нийтийг мэдээллээр хангах асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лхагвадоржтой ярилцлаа.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн талаар иргэдэд ойлголт өгөхгvй юу?
-Манай улсад 1990-ээд оноос хойш нэг хэсэг шилжилтийн vед нийгэм эдийн засгийн байдал хvнд байсан жилvvдэд байгууллагууд татан буугдсан, vйл ажиллагааг нь зогсоосон, дампуурсан зэрэг шалтгаанаас болж ажилгvйдэл нэмэгдсэн. Тэр vед хөдөлмөрийн насны иргэд ажилгvй байх тохиолдол их байсан. Энэ хvмvvс тэтгэвэр тогтоолгох насанд хvрээд ирэхээр ажилласан буюу шимтгэл төлсөн хугацаа нь гvйцэхгvй байх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож чадахгvй зэрэг хvндрэлтэй тулгараад байсан юм. Тиймээс энэ хууль нийгмийн захиалгаар иргэдийн хvсэлт хvлээлтээр батлагдан гарсан гэж ойлгож болно.
Энэ хууль 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажилгvй, ажиллах боломжгvй байсан, ажилласан ч тухайн байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгvй хvмvvст ажилласан жилээ нөхөн төлөх боломж олгож байгаа юм. Тэгэхээр 1990 оны нэгдvгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хvртэлх хугацаанд өнөөдрийг хvртэл мөрдөж байгаа хуулийн өмнөх БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн хууль гэж хэрэгжиж байсан. Тэр хуулийн дагуу тухайн даатгуулагчийн ажиллаж байсан байгууллага тухайн сарынхаа цалин хөлснийхөө сангаас 13.5 хувиар нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байсан. Гэтэл тухайн vед хувийн байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгvйгээс болоод тэнд ажиллаж байсан хvмvvсийн ажилласан жил нь тооцогдохгvй өнгөрөх тохиолдол байсан. Vvнийг залруулж, эрсдэлээс хv¬мvvсийг хамгаалахын тулд ажилласан жилийг тооцохоор хуульчилсан юм. Харин Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 1995 оны нэгдvгээр сарын 1-нээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал шимтгэлийнхээ мөнгийг хvмvvс өөрсдөө төлөхөөр энэ хуулиар зохицуулсан.
-Тэгэхээр дунджаар хэдэн төгрөг төлөх вэ?
-Тухайн онуудад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс сард 10 хувийг төлнө. Тэгэ¬хээр 1995 оноос 1998 оны долдугаар сарын 1 хvртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан.
Тодруулбал 9600 төгрөг гэхээр 1995-1998 он хvртэл нэг сард 960 төгрөг төлөх нь. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1998 оны долдугаар сарын 1-нээс 2000 оны есдvгээр сарын 30-нийг хvртэл 12 мянган төгрөг байсан. Энэ хугацаанд ажил¬гvй байсан хvмvvс сард 1200 төгрөг төлнө. 2000 оны аравдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 18 мянга болсон. Тиймээс 2000 оны сvv¬лийн гурван сард тус бvр 1800 төгрөгийн шимтгэл төлнө. Ер нь 1995-2000 оныг дуустал нийт төлбөл зохих шимтгэл 78120 төгрөг болж байгаа. Гэхдээ даат¬гуулагчийн амьдрал, ажиллаж байсан тvvхээс шалтгаалаад зарим хvн хоёр, гурван сар, таван жил гээд шимтгэл төлөх хугацаа нь янз бvр байна.
-Улсын хэмжээнд шимтгэл нөхөн төлөх хэчнээн хvн байгаа бол?
-Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тооцооллоор 500-700 мянга орчим хvн Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж хvсэлтээ гаргах боломжтой гэж vзсэн.
-Одоогоор хэчнээн хvн хvсэлт гаргаад байгаа бол?
-Өнөөдрийн байдлаар 189 мянган иргэн хvсэлт гаргаад байна.
-Хvсэлтийг хэзээ авч дуусах вэ?
-2013 оны наймдугаар сарын 1-ний дотор хvсэлт гаргах ёстой. Гэхдээ иргэдийн идэвх сул байна. Нэгэнт хууль журамд заагдсан хугацаатай учир хугацаа дуусах дөхөхөөр ачаалал их vvсэх вий гэсэн болгоомжлол төрж байна.
Тиймээс иргэд хугацаанд нь тулгахгvйгээр нийгмийн даатгалын байгууллагад хvсэлтээ гаргах хэрэгтэй. Нийслэлийн дvvргvvдийн болон хөдөө орон нутагт байгаа Нийгмийн даат¬галын хэлтсvvд амралтын өдрvvдээр болон уртасгасан цагаар ажиллах, хvсэлт хvлээн авч байгаа ажилтнуудын тоог нэмэгдvvлэх зэргээр аль болох олон хvнийг хамруулахыг хичээн ажиллаж байгаа. Энэ хууль нэг удаа богино хугацаанд хэрэгжээд дуусах учир иргэд их ач холбогдол өгч өөрсдийнхөө ирээдvйд хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Амьдралд та цалгар хандвал, амжилт танд алгуур хандана гэж vг байдаг шvv дээ.
-Хvсэлт гаргахад ямар материал бvрдvvлэх ёстой вэ?
-Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, Иргэний vнэмлэх, Хороо /баг/-ийн засаг даргын тодорхойлолт, ЦЕГ-ын Төрийн сан банкны 900012034 тоот датсанд 500 төгрөг лавлагааны vнэ тушаасан баримт, Хvсэлтийн маягтаа бөглөөд, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн төлбөрийн даалгавар зэрэг болно .
-Огт ажиллаж байгаагvй иргэд яах вэ?
-Энэ хvмvvсийн хувьд сургууль төгссөнөөс хойш хугацааг нөхөн тооцох тул сургууль төгссөн гэрчилгээ, диплом шаардлагатай.
-Ямар иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олдохгvй вэ?
-Тухайн vед сургуульд сурч байсан, оюутан байсан хvмvvс хамрагдахгvй. Мөн тухайн онуудад тэтгэвэр авч байсан хvмvvс /цэргийн албан хаагчийн, нийгмийн халамжийн, олон хvvхэдтэй эхийн гэх мэт, мөн хорих ял эдэлж байсан бол хамрагдах боломжгvй.