Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын мал эмнэлгийн албанаас “Арвайхээр” худалдааны төвийн мах махан бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд ямар нэг зөрчил илрээгүй байна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний дөрвөн дээж шинжилснээс бруцеллёзын эсрэг бием илэрчээ.
Шинжилгээний үр дүнг аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Мал, амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчид хүргүүлж, дүгнэлт гаргуулан, бруцеллёз өвчинтэй тэмцэх зааврын дагуу арга хэмжээг авахуулж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвөлгөө өгсөн байна.
Мөн 21 бод мал, 1000 кг адууны маханд мэдрэхүйн эрхтний үзлэг шинжилгээ хийсний үндсэн дээр гарал үүслийн гэрчилгээ олгожээ. Малын тарилга туулгалтын ажилтай холбогдуулан 1 тонн туулгалтын бэлдмэл татан авч, малын эмч нарт 5,2 сая төгрөгийн туулгалтын бэлдмэл зээлээр олгоод байгаа ажээ.