“Оюутан цэрэг”-үүдийг 4-р сарын нэгэн хүртэл бүртгэнэ

images“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн төв байрны дугуй танхимд боллоо.

Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа. Монгол хүний түүх, Монгол Улсын түүх дандаа арми, цэрэгтэй холбоотой байдаг. Тийм учраас оюутан залуусыг эх орноо, тусгаар тогтнолоо, өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чаддаг бүх талын эрдэм мэдлэгтэй болох боломжийг нээж өгч байна. Тиймээс энэхүү хөтөлбөр нь гүн гүнзгий утга учиртай, алс хэтийн олон талын ач холбогдолтой чухал хөтөлбөр юм.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 1990 оноос хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болсон. Тиймээс оюутнуудыг суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломжийг энэхүү хөтөлбөр бий болгосон бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гарч уг хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөрт хамрах хүсэлтэй оюутнууд сургуулийн удирдлага, харьяа дүүргийн цэргийн штабд хандаж бүртгүүлэх бөгөөд бүртгэл ирэх 4 дүгээр сарын нэгний өдөр хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …