“Монголын циркчдийн анхдугаар чуулган” болно

  Циркийн урлагийн зүтгэлтнүүд хамтарч энэ хавар “Монголын циркчдийн анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү чуулганаар Монголын циркийн үүсэл, түүхэн замнал, өнөөгийн болоод цаашдын чиг хандлагын талаар мэргэжлийн судлаачид илтгэл тавих аж. Монголын циркчид одоогоос гурван жилийн өмнө буюу Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойгоороо уулзалдаж, салбарын асуудлаа хэлэлцэж байжээ.

Түүнчлэн циркийн урлагтай амьдралаа холбож, хүчин зүтгэж буй олон хүн тулгамдсан асуудлаа ярилцан, тодорхой шийдвэрт хүрэхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …