Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар сонгогдсон А.Мөнхтайван өнгөрсөн сарын дундуур ГССҮТ-н эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэн билээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ингэснээр А.Мөнхтайван өчигдрөөс эхлэн албан ёсоор ажлаа хүлээж авах байсан ч одоогийн байдлаар ГССҮТ-ийн даргаар томилогдоогүй байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр өнөөдөр тамга тэмдэг болон ажлаа шинэ дарга А.Мөнхтайванд хүлээлгэн өгсөн талаар мэдээллэж байгаа бол энэ талаар ГССҮТ-ийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал асан Б.Батмагнай “Ирэх долоо хоногийн нэг дэхь өдөр мэдээлэл хийж албан ёсоор ажлаа хүлээж авна” хэмээн тайлбар хийлээ.