Ховд аймаг: Барилгачдын аймгийн зөвлөгөөн боллоо

Энэ сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ, ГХБХБГ, аймгийн Барилгачдын холбооноос хамтран аймгийн барилгачдын зөвлөгөөнийг Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Ховд аймгийн барилгачдын холбоо нь анх 2000 онд байгуулагдсан бөгөөд 57 гишүүн компанитай байна. Тус холбоо өнгөрсөн нэгдүгээр сард холбооны бага хурлаа хийж удирдах зөвлөл, тэргүүнээ сонгожээ. Холбоо дороо 6 зөвлөлтэй бөгөөд ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхлэх дөхсөн энэ үед салбарын компанийн төлөөллийг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулж мэдээллээр хангалаа.
Нутаг орныхоо бүтээн байгуулалтын гол эзэд болсон барилгачдын зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Эрхбаяр нар оролцож аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, барилгын салбарт хийгдэх бодлогын асуудлаа танилцуулсан юм. Мөн Худалдан авах ажиллагааны газар, Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагууд мэдээлэл хийв.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …