Орон сууцны үнэ өссөөр л цалин гэж шүлэс

121212Болсон болоогүй, метр квадрат нь хүрсэн хүрээгүй, чанартай чанаргүй орон сууцнуудын үнэ тэнгэрт хадсаар л  “Мастер пропертис” ХХК Улаанбаатар хот дахь орон сууцны үнэ ханшийн талаар тогтмол судалгаа хийдэг. Уг судалгааны гуравдугаар сарын дүн гарсан байна. Улаанбаатар хотод зарагдаж буй орон сууцны нэг ам.метрийн дундаж үнэ гуравдугаар сарын байдлаар хоёр сая 353 мянган төгрөг болсон байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 437.7 мянган төгрөг буюу 22.8 хувь, өмнөх сараас 2.1 хувь буюу 47.6 мянган төгрөгөөр өссөн дүн аж. Гуравдугаар сарын байдлаар нийслэлд 189 орон сууцны төслийн 33603 айлын орон сууц борлуулагдаж байна. Шинээр 14 төсөл нэмэгдсэн бол найман төслийн борлуулалт дуусчээ. Мөн манай улс дахь орон сууцны үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 52 хувиар нэмэгдсэн байна.

Д.Үүлэн

ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …