Балба, Энэтхэгийн хил дээр орших Балбын Барияпур хэмээх тосгонд жил бүр Гадхимай хэмээх тахил өргөх ёслол болдог ажээ. 1000 жилийн тэртээгээс уламжлан ирсэн эл ёслол нь “Муу ёрын сүнснүүдээс гэр бүлээ аврах” утга учиртай юм байна.
Тосгоны иргэд тусгайлан зассан талбайд үхрүүд авчиран гаргадаг бөгөөд тэдний цус болон махаар сүнснүүдийг хооллож тахил өргөдөг аж. Ингэснээр тухайн жилдээ тахил өргөсөн гэр бүлүүд үхэл хагацал, өвчин зовлонгоос гэтэлгэдэг гэнэ. Мөн хүмүүс тахил өргөсөн үхрийн махнаасаа ч идэж өөрсөддөө хамгаалалт үүсгэдэг гэдэгт итгэдэг юм байна.