Техникийн сааталтай гэгдсэн МИАТ-ын онгоц УЛААНБААТАР РУУ хөөрлөө

08:56 2014/04/04

Дөнгөж сая авсан мэдээллээр техникийн сааталтай гэгдсэн онгоц УБ-ын цагаар 08.35-д Инчоноос Улаанбаатар руу хөөрсөн талаар нисэхийн лавлах ажилтан мэдээллээ. Тус онгоц Чингис хаан олон улсын онгоцны буудалд 11.50 цагт газардах юм байна.

00:03 2014/04/04

МИАТ-ийнхэн онгоц нь ШАТАХУУН АЛДАЖ байсныг мэдээгүй хөөрөх гэж байв уу?!

БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас 2014.4.3-ны 14:50 цагт Улаанбаатар руу хөөрөх ёстой байсан МИАТ-ын онгоцонд техникийн саатал гарчээ.

Онгоц одоо хүртэл хөөрөөгүй байгаа бөгөөд хэзээ Улаанбаатар руу нисэх талаар “1800-1980” буюу Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын лавлах ажилтнаас тодруулахад “маргааш өглөө 07.00 цагаас наашгүй. 07.00 цагаас хойш энэ талаар мэдээллийг дахин асууна уу” гэсэн хариултыг өглөө.

Харин Инчонд саатаад байгаа Монгол иргэд олон нийтийн сүлжээгээр МИАТ-ын онгоц хөөрөх үед ШАТАХУУН алдаж байгаагаа гадны хүний мэдээллээр мэдэж, зорчигчдыг буулгасан талаар бичжээ. Гадны хүний гэдэг нь онгоц шатахуун алдаж буйг нисэх буудлын ажилтан мэдэгдэж онгоц нислэгээ хойшлуулсан байж магадгүй гэсэн таамаглалыг зорчигчид хийгээд байна.

Үнэхээр шатахуун алдаж байхад түүнийгээ мэдэхгүй ниссэн бол юу болох байсан бол гэцгээж байна

Энэ талаар баттай мэдээлэл өгөх албаны хүн байхгүй гэж лавлах ажилтнууд хэлсэн юм.

Харин Инчонд саатаад байгаа Монгол Улсын иргэн А-тай онлайнаар холбогдон зарим зүйлийг тодруулахад “Энд 150 гаруй зорчигч өдөржингөө онгоцоо хүлээж байна. Биднийг онгоцонд суулгасан байсан ч техникийн саатал гарлаа хэмээн буулгасан. Зарим зорчигч онгоц шатахуун алдаж байсан гэсэн мэдээллийг ярьж байна. Гэхдээ энэ бол албан мэдээлэл биш. Бидэнд онгоцонд техникийн саатал гарлаа л гэж хэлсэн. Энд байгаа хүмүүс ямар азаар нисээгүй юм. Үнэхээр шатахуун алдаж байхад түүнийгээ мэдэхгүй ниссэн бол юу болох байсан бол гэцгээж байна” гэлээ.

Түүнээс шатахуун асгарч байгаа тухай яриа яагаад гарах болсон талаар лавлахад “Зарим зорчигч цонхоор хараад шингэн зүйл асгарч байгааг мэдсэн гэсэн. Бас нислэгийн дохио өгдөг солонгос хүн зангаж мэдэгдсэн гэцгээж байна. Энэ бүхнийг би өөрийн нүдээр хараагүй болохоор баталж чадахгүй нь. Ямар ч байсан энд байгаа зорчигчдын дунд ийм яриа гарч байна. Бид бүгд нисээгүйдээ л баяртай байна” гэв.

Энэхүү онгоц 2014.4.4-ны 05-08 цагийн үед хөөрөх нь тодорхой болоод байна. Учир нь зорчигчдод ч 05.00-08.00 цагийн үед хөөрөх талаар мэдээлэл тарааж нисэх буудлын буудалд байрлуулжээ.

Тус нислэгийн талаар олон нийтийн сүлжээнд хүмүүс дараах мэдээллийг үлдээсэн байна.

Эх сурвалж: ikon.mn

ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …