Солонгост цагдаагийн газрын гадаа Монгол залуу амиа хорложээ

downloadСолонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд  тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол улсын иргэн A(26) амиа хорлон нас барсан явдал  боллоо.

   Монгол залуу А нь өчигдөр өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , түүнд өөрийнхөө цээжин хэсгээр 3 удаа цохьсон байна. Түүний энэ үйлдлийг харсан нэгэн Солонгос иргэн тэр даруй цагдаагийн газар руу орж мэдэгдэн, цагдаа нарын хамт  Монгол залуугийн амиа хорлох үйлдлийг зогсоон эмнэлэгт хүргэсэн ч хутганы  ир зүрхэнд нь хүрч,  хэт их цус алдсанаас болоод 1 цагийн дараа амиа алдсан байна.

   Амиа хорлон нас барсан Монгол залуу А нь 2008 онд  өөрт байсан багагүй хэмжээний мөнгөн өрийг  ажил хийж төлөх зорилготойгоор  аялал, жуулчлалын визээр Солонгос улсад ирж, ирсэн цагаасаа эхлэн барилгын өдрийн ажил хийж байсан ажээ.

   Гэвч 4 жилийн хугацаанд  ажил олдохгүй өдөр түүнд нилээдгүй байсан бөгөөд Монголд үлээсэн өрөө ч төлж чадаагүй байсан тэрээр ихэнхдээ хамаатан садан, найз нөхдийнхөө туслалцаа, дэмжлэг, тэдний өгсөн мөнгөөр амьдарч байсан байна. А нь  Улсан хотод амьдардаг хамаатныхаа ах руу сүүлийн үед хэд , хэдэн удаа утасдаж өр ширнээсээ болж амьдрахад хэцүү байгаа тухай ярьж байсан ба амиа хорлохдоо архидан согтууруулах ундаа хэрэглээгүй , ямар нэгэн гэрээслэл бичиж  үлдээгээгүй юм байна.

   Түүний амиа хорлож буй үйлдлийг цагдаагийн газар байрлуулсан нууц камераар шүүн тодруулж, Монгол улсын иргэн Ань амиа хорлож нас барсан гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

 эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …