Газар тариалан эрхлэгчдэд шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоно

download (1)Хаврын тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 5.8 мянган тонн дизел түлш шаардлагатай байгаа аж. Тиймээс нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.1 мянган тонн дизель түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам, агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ.

Удахгүй болох тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцлийн талаар санал хүргүүлсэн бөгөөд шатахууныг тариалан бүхий аж ахуйн нэгж иргэдэд 50-аас дээшгүй хувийн урьдчилгаатай зээлээр олгох чиглэл баримтлаж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж.

ugluu-logo

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …