Багахан төсвөөр сайхан хувцаслах аргаас

49739_104440Бид мөнгө багатай үедээ нэг сонголтоосоо татгалзах хэрэгтэй болдог. Иймээс мөнгө багатай үедээ хэрхэн сайхан хувцаслах талаар доор өгүүлье.

1.Эхлээд өөртөө байгаа зүйлүүдээ дараа нь байхгүй зүйлүүд, авмаар байгаа зүйлээ жагсааж бичих хэрэгтэй. Энэхүү жагсаалтаа дахин зайлгүй зайлшгүй, зайлшгүй бишээр нь ангилаад мэдээж зайлшгүй хэрэгтэй зүйлээ эхлээд худалдан аваарай. Харин мөнгө ихтэй болсныхоо дараа зайлшгүй биш зүйлээ авах нь тохиромжтой.

2. Мэдээж чанартай, өнгөлөг, удаан эдэлгээтэй хувцас авах хэрэгтэй. Чанаргүй хувцас нь эргээд танаас дахин хувцас авахыг шаардах болно. Чанартай хувцас эдэлгээ удаан таныг хямд харагдуулахгүй .

3. Танаас нэг их мөнгө шаардахгүй дэгжин харагдуулж байгаа зүйлийг эхний ээлжинд авах хэрэгтэй. Жишээ нь: цүнх, богино банзал …..

4. Уйгагүй байх хэрэгтэй. Нэг дэлгүүрт байгаа таны сонирхсон хувцас 2 өөр үнэтэй байх тохиолдол манай оронд элбэг. Иймээс та уйгагүй байснаар хүссэн хувцсаа хямдхан үнээр авах боломжтой.

5. Та дараа жил өмсөх хувцсаа энэ жилийнхээ улирлын сүүлээр худалдан авах хэрэгтэй энэ үед хямдхан авах боломж бүрддэг. Ингэхдээ аль дэгжин, хоцрогдохооргүй загвартай хувцас сонгох хэрэгтэй.

6. Хямдрал заралсан дэлгүүрийн мэдээллийг аль болох хурдхан мэдэж чадвал та авахыг хүссэн зүйлээ төсвөлсөн хэмжээнээсээ доогуур үнээр авч чадна.

Танд амжилт хүсье.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …