“Гудамж” төслийн хүрээнд энэ онд гүйцэтгэх зам барилгын ажлууд

14-OND– Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эрэг дагуу Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн аймгууд руу явах замын уулзвар хүртэл 33 км үргэлжилнэ. Олон түвшний уулзваруудтай энэхүү анхны хурдны замын ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийсэн. Зам барилгын ажил эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна.

– Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын баруун талаар Ажилчны гудамжтай нийлэх 1.5 км авто зам. /Өнгөрсөн онд Чингисийн өргөн чөлөөний замыг өргөтгөх үеэр сайжруулсан зам гарган ашиглаж байсан энэ замыг энэ жил хатуу хучилттай болгоно/

– 100 айлын уулзвар. Зураг төсөл хийгдсэн. Бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой 4 замын уулзвар болгож өргөтгөн шинэчилнэ.

– Ахуйн үйлчилгээний уулзвар. Л.Энэбишийн хөшөөтэй уулзварыг инженерийн шугам сүлжээний хамт цогцоор нь өргөтгөн шинэчилж, зөв зохион байгуулалттай болгоно. Зураг төсөл хийгдсэн.

– Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замтай холбосон 0.45 км шинэ гудамж, зам. Ерөнхийлөгчийн өвлийн ордны хашааг дайруулан тавина. Зураг төсөл хийгдсэн. Газар, өмч, эзэмшлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байгаа.

– Моносын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэл 5.5 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил. Өнгөрсөн онд газар шорооны ажил эхэлсэн. Энэ онд үргэлжлүүлж дуусгана. Зам барилгын ажлыг “Бадрах ойл”, “Арц Суварга” гэсэн хоёр компани гүйцэтгэж байгаа.

– Өнөр хорооллын арын замыг 21 дүгээр хорооллын замтай холбох /Москва хорооллын араар явах/ 1 км авто зам.

– Өнөр уулзвараас зүүн тийш үерийн далан дагуу 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1.44 км авто зам.

– Удирлагын академийн замыг Жапан тауны замтай холбох 0.74 км авто зам.

– Шар хадны эцэс – Улиастайн гүүртэй холбогдох шинэ гүүр бүхий нийт 5 км авто зам.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …