Кевин Дюрант, Майкл Жорданы амжилтыг эвдлээ

12814389121255126444foto“Оклахома Сити Тандер” багийн лидер Кевин Дюрант NBA-д 41 тоглолт дараалан 25-аас дээш оноо авч, алдарт Майкл Жорданы амжилтыг эвдлээ. Майкл Жорданы 40 тоглолт дараалан 25-аас дээш оноо авсан дээд амжилттай тэнцээд байсан Кевин Дюрант өнөөдөр /IV.7/ “Феникс Санс” багийн эсрэг 38 оноо авсан юм. Дюрантын энэхүү түүхэн амжилт цааш үргэлжлэх боломжтой.

Кевин Дюрант өнөөдөр 38 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан ч “Оклахома Сити” нягт багийн тоглолттой “Феникс Санс”-т 118:115 онооны харьцаатай хожигдсон байна.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …