ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлалаа. Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгдсэн бөгөөд шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах аж.
Бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон сонгон шалгаруулах комисс энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Дашрамд дурьдахад, ГССҮТ-ийн даргийн сонгон шалгаруулалтад шалгарсан А.Мөнхтайван нь өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас татгалзсан тул ийнхүү дахин сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм. Сонгон шалгаруулалтын хариу гартал тус эмнэлгийг насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар эмч ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч албыг хавсран хашихаар болжээ.