Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барив

baasanhuu huuliin tusulУИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.07/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …