Улсын хэмжээнд 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Оюутнуудын үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг улирлаар олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Иймд оюутнуудын хоёрдугаар улирлын тэтгэлгийг ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 14-нөөс 18-ны хооронд дансанд нь шилжүүлэхээр болжээ. Дашрамд дуулгахад ирэх намраас муу сурсан оюутанд тэтгэлэг олгохгүй байх журам үйлчилж эхэлнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл