Бидний өдөр тутам хэрэглэдэг олон зүйлийг санаандгүй тохиолдлоор нээжээ. Америкийн судлаач Шарлотт Жонс өөрийн
бичсэн номондо хүн төрөлхтний амьдралд нөлөө үзүүлсэн бүтээлүүдийн тухай өгүүлсэн байдаг бөгөөд тэдгээрээс хүргэе.
1886 онд Жон Пембертон сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт ургадаг КОКА урамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар бэлдмэл хийжээ. Пембертон бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг нь мэдэрч ядарга, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж үзжээ.
Доктор энэхүү бэлдмэлээ Атланта хотын хамгийн том эмийн санд хүргэж өгчээ. Тус бэлдмэлийн нэг стаканыг таван центийн үнээр эмийн журмаар зарж эхлэв. Нэгэн удаа худалдагч бэлдмэлээ найруулж байхдаа андуурч ердийн усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон нь одоогийн КОКА-КОЛА ундаа байлаа. Эхэн үед энэ ундаа төдий л их амжилтанд хүрсэнгүй. Үйлдвэрлэлийн эхний жилд 79,96 долларын зар сурталчилгаа явуулсан боловч ердөө л 50 долларын орлого олжээ. Харин өнөөдөр бол энэ ундааг 200 гаруй оронд үйлдвэрлэж, хэрэглэж байна
Шоколадтай жигнэмэг
Шоколадтай жигнэмэг нь АНУ-д хамгийн их дуртай жигнэмэг. Энэ жигнэмэгийг 1930-д оны үеэр Рут Вейквилд зочид буудлын эзэгтэй анх хийсэн юм. Тэр эмэгтэй маслотой жигнэмэг хийхээр шоколадыг хайлж, зуурсан гурилыг бор өнгөтэй болгож, амт оруулна гэж тооцоолон шоколадыг жижиглэн үрж хольжээ. Гэвч үр дүн нь шал өөр болж дуковноосоо шоколадан бүрхүүлтэй жигнэмэг гарган авчээ.
Антибиотик
1928 онд эрдэмтэн судлаач Александр Флеминг цонхон дээр тавьсан Стафилококкын бактертай түрхцэнд хөгцний мөөг хадсаныг олж харжээ. Микроскопоор ажиглахад хөгц нь бактериүдыг устгаж байв. Энэ нээлтийг тухайн үед төдий л тоогоогүй боловч 1940 онд дэлхий даяар шинэ төрлийн эм болох антибиотикийн судалгааны ажил явагдаж байх үеэр жинхэнэ ач холбогдлыг нь ойлгосон байна. Өдгөө антибиотик нь эрүүл мэндийн салбарт маш өргөн хэрэглэгдэж, худалдаалагдаж байгаа нийт эмийн 15 хувийг эзэлж байна.
Наадаг тэмдэглэлийн цаас
Цавууны наалдамхай чанарыг сайжруулах бүтэлгүй туршилтын үр дүнд наадаг цаас бий болжээ. 1968 онд ЗМ компаний эрдэм шинжилгээний лабораторын ажилтан наадаг тууз буюу скочны чанарыг сайжруулахаар ажиллак баижээ. Гэвч тэрээр нягтрал ихтэй, нааж буй гадаргуунд шингэдэггүйскоч хийхэд ямар ч хэрэггүй цавуу гаргаж авсан байна. Шинэ төрлийн муухан үнэлэгдсэн цавууг яаж ашиглаж болох тухай төсөөлөх ч үгүй байлаа. Дөрвөн жилийн дараа түүнтэй цуг ажилладаг хүн чөлөөр цагаараа сүмийн найралд дуулж байхдаа номонд хавчуулсан хавчуурга байнга унаад байхаар нь нөгөө цавууг санаж нааж орхисон байна. Тэр цавуу нь номын хуудсыг гэмтээхгүй сайн талтай байсан аж. 1980 онд анх Post-It-Notes хэмээх наадаг цаас худалдаанд гарчээ.
Худалдан авагчийн тэрэг
Супермаркетад зориулсан худалдан авагчийн тэргийг Сильван Голдман гэдэг худалдаачин 1936 онд зохион бүтээжээ. Голдман нь Оклахома-Сити дахь томоохон хүнсний дэлгүүртэй байсан бөгөөд зарим хүн овор ихтэй зүйл авч явахаас татгалзаж байгааг анзаарчээ. Нэгэн удаа дэлгүүрт орж ирсэн эмэгтэй хүүхэд нь уяагаар чирч байсан тоглоомон машин дээр цүнхээ тавиад бариад явж байгааг олж харжээ. Үүнээс санаа авч эхний удаа худалдан авагчийн сагсанд бяцхан дугуй бэхэлсэн боловч дараа нь механикчдын тусламжтайгаар улам боловсронгүй болгосон байна. Энэ тэргийг 1947 онд бөөнөөр үйлдвэрлэж, дэлгүүрийн шинэ төрөл болох супермаркетийг гаргаж ирсэн түүхтэй юм байна.