Манай улсын эдийн засаг жилийн дараа өснө

12121Олон улсын валютын сангаас 2014 болон 2015 оны дэлхийн эдийн засгийн шинэчилсэн төлвийг танилцууллаа. Тус байгууллагын зүгээс 2014-2015 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжих бол Бразил болон ОХУ зэрэг хөгжиж буй орнуудын өсөлт саарах төлөвтэй байгааг мэдэгджээ. Тодруулбал, Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засаг энэ онд 3.6 хувиар өснө гэж үзсэн байна.

Монгол Улсын хувьд эдийн засаг энэ онд 12.9 хувийн өсөлтийг харуулна гэсэн төлвийг танилцуулснаас гадна 2015 онд 7.7 хувийн өсөлтийг үзүүлнэ гэж тооцоолжээ. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ыг энэ онд 2.8 хувь харин ирэх онд гурван хувиар өснө гэсэн төлвөө хэвээр үлдээсэн аж. Ингэснээр өнгөрсөн оны 1.9 хувийн өсөлттэй харьцуулахад тус улсын эдийн засгийн өсөлт харьцангуй эрчимжих төлөв ажиглагдаж байна. Мөн нөгөө талдаа АНУ-ын эдийн засаг 2014-2015 онд дэлхийн эдийн засагт голлох нөлөө үзүүлнэ гэж Олон улсын валютын сан үзжээ.

Харин дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс буюу Японы хувьд худалдааны татвараа найман хувь болгож нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлтөө хойш татна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл тус байгууллага Японы эдийн засгийн төлвийг нэгдүгээр сард танилцуулж байснаас 0.2 хувиар буруулж 1.3 хувьд хүргэжээ. Үүнээс гадна ОУВС-аас хөрөнгө оруулагчид хөгжиж байгаа орнуудаас хөрөнгөө татаж, хөгжингүй орнууд руу чиглүүлэх хандлагатай байгааг сануулсан. Мөн тус байгууллагын зүгээс БНХАУ-ын эдийн засгийн төлвийг 7.5 хувьтай гарна гэж үзсэн байна.

Энэ нь Хятадын засгийн газрын зорилттой таарч байгаа юм. Түүнчлэн бусад хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн өсөлт ерөнхийдөө удаашрах төлөвтэй байгааг ОУВС-аас онцолжээ. Харин ОХУ-ын хувьд 2014 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг нэгдүгээр сард танилцуулж байснаас 0.7 хувиар бууруулж 1.3 хувь болгосон байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь ОХУ-ын Крымийг нэгтгэхээс өмнө гаргасан тооцоо гэдгийг ОУВС тайландаа онцолжээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Олон улсын валютын сангаас 2014 болон 2015 оны дэлхийн эдийн засгийн шинэчилсэн төлвийг танилцууллаа. Тус байгууллагын зүгээс 2014-2015 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжих бол Бразил болон ОХУ зэрэг хөгжиж буй орнуудын өсөлт саарах төлөвтэй байгааг мэдэгджээ.

ОУВС-аас хөрөнгө оруулагчид хөгжиж байгаа орнуудаас хөрөнгөө татаж, хөгжингүй орнууд руу чиглүүлэх хандлагатай байгааг сануулжээ. Зургийг: С.Бадаг

Тодруулбал, Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засаг энэ онд 3.6 хувиар өснө гэж үзсэн байна. Монгол Улсын хувьд эдийн засаг энэ онд 12.9 хувийн өсөлтийг харуулна гэсэн төлвийг танилцуулснаас гадна 2015 онд 7.7 хувийн өсөлтийг үзүүлнэ гэж тооцоолжээ. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ыг энэ онд 2.8 хувь харин ирэх онд гурван хувиар өснө гэсэн төлвөө хэвээр үлдээсэн аж. Ингэснээр өнгөрсөн оны 1.9 хувийн өсөлттэй харьцуулахад тус улсын эдийн засгийн өсөлт харьцангуй эрчимжих төлөв ажиглагдаж байна. Мөн нөгөө талдаа АНУ-ын эдийн засаг 2014-2015 онд дэлхийн эдийн засагт голлох нөлөө үзүүлнэ гэж Олон улсын валютын сан үзжээ. Харин дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс буюу Японы хувьд худалдааны татвараа найман хувь болгож нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлтөө хойш татна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл тус байгууллага Японы эдийн засгийн төлвийг нэгдүгээр сард танилцуулж байснаас 0.2 хувиар буруулж 1.3 хувьд хүргэжээ. Үүнээс гадна ОУВС-аас хөрөнгө оруулагчид хөгжиж байгаа орнуудаас хөрөнгөө татаж, хөгжингүй орнууд руу чиглүүлэх хандлагатай байгааг сануулсан. Мөн тус байгууллагын зүгээс БНХАУ-ын эдийн засгийн төлвийг 7.5 хувьтай гарна гэж үзсэн байна. Энэ нь Хятадын засгийн газрын зорилттой таарч байгаа юм. Түүнчлэн бусад хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн өсөлт ерөнхийдөө удаашрах төлөвтэй байгааг ОУВС-аас онцолжээ. Харин ОХУ-ын хувьд 2014 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг нэгдүгээр сард танилцуулж байснаас 0.7 хувиар бууруулж 1.3 хувь болгосон байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь ОХУ-ын Крымийг нэгтгэхээс өмнө гаргасан тооцоо гэдгийг ОУВС тайландаа онцолжээ.

– See more at: http://bloombergtv.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD-%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%B3-2015-%D0%BE%D0%BD%D0%B4-7-7-%D1%85%D1%83%D0%B2%D0%B8%D0%B0%D1%80-%D3%A9%D1%81%D0%BD%D3%A9-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%82%D0%BE%D0%BE%D1%86%D0%BE%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/#sthash.GAW4AfqU.dpuf

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …