Монгол Улсын тээврийн салбарын эхний улирлын статистик үзүүлэлт гарлаа

14066Монгол Улсын тээврийн салбарын эхний улирлын статистик үзүүлэлт гарлаа. Энэ оны эхний гурван сарын хугацаанд бүх төрлийн тээврээр 8.9 сая тонн ачаа, давхардсан тоогоор 83.2 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тээсэн ачаа 826 мянган тонн буюу 10.2 хувиар өссөн бол зорчигчдын тоо 5.3 саяар буурсан байна. Авто тээврээр тээсэн ачаа эхний улиралд 4.5 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс нэг мянган тонн буюу 29.6 хувиар өсчээ.
Энэ хугацаанд давхардсан тоогоор 82.2 сая зорчигч авто тээврийн хэрэгслээр зорчсон нь өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан дүн болж байна. Хэдий тийм боловч энэ төрлийн тээвэр иргэдийн хувьд эн тэргүүний сонголт хэвээр байсаар байгаа аж. Мөн авто тээврийн орлого өмнөх оны мөн үеэс 30.5 тэрбум төг буюу 54.4 хувиар нэмэгджээ. Тээврийн томоохон хэсгийг “нугалдаг” төмөр замын тээврээр энэ оны эхний улиралд 4448.3 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 800.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт боллоо.
Гэхдээ энэ төрлийн тээврээс орж ирсэн орлого хамгийн өндөр байж, энэ оны эхний гурван сард 85.5 тэрбум төгрөг болжээ. Харин 42.5 тэрбум төгрөгийн орлоготой байсан агаарын тээврийн салбарын ачаа тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс өссөн ч, зорчигчдын тоо буурсан байна. Мөн иргэд дотоодод зорчихдоо агаарын тээврийг сонгох нь багасч, өмнөх оны мөн үеэс 15.4 мянган хүн буюу 20.3 хувиар буурчээ. Харин олон улсад зорчсон зорчигчдын тоо 2.5 хувиар өссөөр байна.
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …