Монголд 2014 онд 400 гаруй ээж ихэрлэжээ

jpg.df3iwOP;;2014 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол удсад 74767 эх амаржиж 75213 хүүхэд төрүүлсэн өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Тоогоор бол өмнөх оны мөн үеийнхээс 1768 хүүхэд илүү төрсөн гэсэн үг юм. Мөн төрсөн эхийн тооноос төрсөн хүүхдийн тоо 446-аар илүү байгаа нь мөн хэмжээний ихэр хүүхэд төрсөн гэсэн үг аж.
Энэ дунд хоёр ихрээс эхлээд гурван ихэр ч хэд хэд буй. Өнгөрсөн 2013 оны сүүлээр буюу одоогоос яг нэг жилийн өмнө Монгол улсын ахны дөрвөн ихэр хүүхэд төрж байсан билээ.
Төрөлт нэмэгдэх болсон нь нэг талаар ихэр хүүхдүүдтэй нөгөө талаар Монгол улсын гурван сая дахь иргэн энэ оны эцсээр төрнө гэж жилийн өмнөөс тааварласантай холбоотой.

М.Баяр

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …