Хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн хамгийн супер шоу болно

10380737_1503350993287723_1559376592513435642_n-640x479Өвлийн өвгөн аав нь цас мөсний орноос хөгжилтэй алиалагчид, эргэлдэн нисэх акробат, гайхаж бахдам уран нугараачид, галын шидтэнүүд гээд олон сонирхолтой сюрпризээ цана чаргандаа ачаад, хүүхэд бүрийн хайртай үлгэрийн баатруудын хамт ирж явна, хүүхдүүд ээ!

Хамгийн их хүсэн хүлээсэн шинэ жилийн баяраараа гоё бэлэг авч, алиалагчидтай хамт хөгжилдөн баясаж, хайртай баатруудтайгаа зургаа татуулан, бас мөрөөдлөө биелүүлэх мартагдашгүй содон шинэ жилийн баярыг “МӨРӨӨДЛИЙН ШИНЭ ЖИЛ” цирк шоу хүүхэд багачууддаа зориулж байна.

Энэхүү цирк шоуны зорилго нь циркийн урлаг, тайзны урлагаар дамжуулан хүүхэд багачуудад гоо зүйн боловсрол олгох, шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэх явдал бөгөөд 3-аас дээш насны бүхий л хүүхэд, түүнчлэн эцэг эхчүүдэд нь ч сонирхолтой байхуйц үзүүлбэрүүд бүхий хөтөлбөртэй, мөн хүүхэд бүр бэлэгтэй юм.

Та бидний мэдэх уламжлалт циркийн үзүүлбэрүүдийг бүжиг наадам, дуу хуур, тухайлбал дуучин Ану, Рояль Кидс хамтлаг, дэлгэцийн баатруудтай хослуулан үзэгч хүүхэд бүрийг оролцуулсан бүрэн хэмжээний адал явдалт тоглолт учир хүүхдэд зориулсан хамгийн супер, хамгийн том шинэ жилийн шоу болж байгаа юм.

Хүүхдүүд ээ, аав ээжүүд ээ! “МӨРӨӨДЛИЙН ШИНЭ ЖИЛ”-дээ заавал ирээрэй!

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …