“Модерн Номадс” нохойн махаар хуушуур хийдэг үү

Махны үнэ нэмэгдээд ч юмуу даа хүний, хүн чанар гээч зүйл хөсөр хаягдсан цаг. Өнөөгийн нийгэм дээр ашиг л олж байвал хүнд юу гэж худлаа үнэн нь мэдэгдэхгүй үлгэр зохиогоод өөрийн халаасыг зузаатгах аргаа сүвэгчилсээр байгаа нь харамсалтай. Учир нь хөл толгойгоо мэдэхээ байсан цаг төрийн үймээн дундуур ард иргэдийн итгэл сэтгэл дээр тоглох тоглолт мөнхийн даажигнал хэрээс хэтэрсэн ажээ.

Бидний сайн мэдэх “Модерн номадс” ресторан ард иргэдийн дунд сүлжээ ресторан, маркетинг сайн гээд л магтуулдаг ч бас тийм биш бололтой. Саяхан тэдний хийсэн хуушуурнаас нохойны шүд гарч ирсэн нь тэдний хоолны мах юуны мах вэ гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргээд байгаа аж. Нэгэнтээ үйлчлүүлэгчдээ өөртөө татчихсан тэдний үйл ажиллагаа ийм доголдолтой байна хэмээн сэтгээгүй иргэдийн хувьд ёстой л “магтсан хүүхэн хурмин дээрээ унгав” үлгэрийг санагдуулах шиг. Гэтэл бид гудамжны нохойнуудыг барилгын хэдэн Хятадууд орой үдшийн цагаар ангуучилж хоол хийж иддэг пий паа гээд л ам хамраа тагладаг ч үнэндээ энэ мэтээр ресторан, хоолны газрууд ямар хоолоор үйлчилдэг болохыг мэддэггүй дээ л энэ мэтээр нүдэн балай чихэн дүлий явсаар байгаагийн тод жишээ болох шиг.
Гэтэл Монголд томоохон гэгддэг “Модерн номадс” гэлтгүй энэ бүхэнд төрийн үйлчилгээ дутуу ажиллаж байгаагийн дүр төрх ч харагдана. Ямартаа ч энэнээс харахад Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ямар төвшинд хийдэг болох нь бас батлагдана. Хүнсний эрүүл ахуй гэдэг зүйл хаана байгаад байна гэж асуумаар… Хариуцлага тооцдог тооцуулдаг хоёр нэг тэрэгний дугуй гэдгээ харуулсаар байх уу.
download

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …