Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 26-ны өдөр орон даяар албан ёсоор хаагдах юм байна. Улсын төсвийн орлого хэдийгээр тасарсан ч Төрийн сангийн мөнгөн хөрөнгө, орж ирж буй орлогоо хуваарилан орон нутагт олгох санхүүжилт, цалин, тэтгэвэр тэтгэмж, байгууллагуудын тогтмол зардлыг 100 хувь олгоод байгаа аж. Энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил “Ямар нэгэн шалтгаанаар хүлээгдэж, хойшилсон, мөн зайлшгүй шийдвэрлэх ёстой зардал буй эсэхийг бид дотроо ярилцаж байна. Хөрөнгө оруулалтын хувьд 60 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 35 тэрбум төгрөгийг санхүүжилтэд зарцууллаа. Он дуустал бусад санхүүжилтийн асуудлыг шийд вэрлэнэ. Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл одоогоор 245.6 тэрбум төгрөг байгаа” гэв.
Ц.ЗАЯА