Хүүхдийн эмнэлгийн ачаалал 52.6 хувиар хэтэрчээ

ff58405049f372c7bigНийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал 1 дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувиар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48,4 хувиар, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2 хувиар , СонгиноХайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32 хувиар, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …