Жүжигчин Г.Ундармаа шинэ бүтээлээ дэлгэнэ

und_500x500Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ чөлөө авч хүмүүнлэгийн ажилд анхаарлаа хандуулаад байсан жүжигчин Г.Ундармаа уран

бүтээлдээ эргэн оржээ. Бие даасан дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон түүний ээлжит шинэ кино удахгүй нээлтээ хийх гэж байна. “U film” продакшны шинэ бүтээл нь балетын урлагийг түлхүү сурталчилсан гэдгээрээ онцлогтой.

Балетын өмсгөлийн нэрээр нэрлэсэн “Тютю” хэмээх киноны гол дүр болох Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр, урлагийн академийн жүжигчний хоёрдугаар ангийн оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Харин түүний дурлалт залуугийн дүрд залуу жүжигчин Л.Гантулга тоглосон байна. Үүнээс гадна гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар Г.Ундармаагийн шинэхэн бүтээлд хүч нэмжээ. Киноны хөгжмийг “Никитон”-ы Баачка бичиж, хувцас загварыг Ариунаа Сүри урласан байна. Г.Ундармаагийн найруулсан хоёр дахь бүтээл ирэх сарын 9-нд нээлтээ хийх тов гарчээ.

1926706_1567855523429694_1933518595879600204_n 10353170_1569982506550329_4543504892580889741_n

Б. Ами

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …