“Цөмөөхэй”-г өнөөдрөөс тайзнаа бүжинэ

528od8f38q3eam16j7p3tncfb1_lНийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Цөмөөхэй” балетыг Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 24-28-нд шинэчлэн тоглохоор зэхээд байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хүүхэд багачууд шинэ жилийн гайхалтай бэлгээ хамтдаа задлах нь ээ.

Шинэ жилийн ид шидийг Щелкунчикгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиож байжээ. Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковский тус үлгэрээс сэдэвлэн 1892 онд “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетыг бичсэн аж. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог. Харин хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид амилуулж байсан бөгөөд манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд ДБЭТ-ын уран бүтээлчид тоглож байжээ.

Энэхүү балетын энэ жил илүү шинэчилж, АНУ-ын Бостон хотоос техник технологи, тайз, хувцас зэргийг худалдан авч, тоглох гэж байгаагаараа онцлог юм. “Цөмөөхэй” балетад бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог 8-12 насны 180 хүүхэд багачууд тоглоно.

Тасалбарын үнийн хувьд 20,40,60,120 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд одоогийн байдлаар тоглолтын нээлтийн тасалбар дуусч байгаа гэнэ

“Цөмөөхэй” бүжгэн жүжгийн цагийн хуваарь:

Арванхоёрдугаар сарын 24-нд 19:30 цагт

Арванхоёрдугаар сарын 25-нд 19:30 цагт

Арванхоёрдугаар сарын 26-нд 19:30 цагт

Арванхоёрдугаар сарын 27-нд 13:00, 17:30 цагуудад

Арванхоёрдугаар сарын 28-нд 13:00, 17:30 цагуудад тус тус тоглоно.

Сонирхуулахад “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн нээлтийн өдрийн тасалбар дууссан бөгөөд энэ сарын 24-28-ныг хүртлэх бүх өдрийн 20-40 мянган төгрөгийн үнэтэй тасалбарууд бүгд дууссан байна.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …