20 ортой хүүхдийн тасаг шинээр нээжээ

33d90a6074080516originalБаянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Эмүжин” төвд35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүчин чадлаасаа2-3 дахин олон хүүхдэд үйлчилдэг. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын хэсэг байгуулж, нэлээд шуурхай ажилласны үр дүнд шинээр нээгдсэн Эрүүл мэндийн төвд20 ортой хүүхдийн тасгийг нээжээ. Уг тасаг нь том хүний тасгаас ачаалал багатай дөрвөн тасгийг сонгон авч, тусгаарлан, ор, шүүгээ зэрэг эд хогшил, дотоод тохижилтыг нь тойргоос сонгогдсон гишүүд цалингаараа шийдэж өгсөн байна. Ингэснээр хүнд хүүхдүүддээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдсэн юм. Тасаг нээгдээд ердөө арав хонож байгаа ч одоогийн байдлаар нийт190 хүүхэд хүлээн авснаас50 гаруй нь хэвтэн эмчлүүлээд байгаа ажээ.

Ц.АНИР

Санал болгох мэдээ

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. …