“Оройн дээд” үндэсний түүхэн дуурь ирэх онд тоглоно

33ebd0llekj5cs6h2c4998cbreҮндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг тайзнаа тавихаар төлөвлөж байсан билээ. Гэвч уран бүтээлчидийн хувцас тайз дэлгэцийн санхүүжилт зогссоноос үүдэн үзэгчидэд хүрэх нээлтийн тов хойшилогдсон байна. Гэхдээ уран бүтээлчид бэлтгэлэээ үргэлжлүүлж байгаа бөгөөд ирэх онд тайзнаа тавихаар төлөвлөж байгаа юм байна.

Тус бүтээлийг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын цомнолоор тайзнаа тавьж байгаа юм.

“Оройн дээд” үндэсний түүхэн дуурь нь 3бүлэг 7 үзэгдэл бүхий дуурь бөгөөд өмнө нь  тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанартай юм байна.

“Оройн дээд” үндэсний түүхэн дуурьт ҮДБЭЧ-ын  Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлчид оролцож байна. Харин дуурийн  ерөнхий найруулагчаар  Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү, Соёлын тэргүүний ажилтан О.Цэцгээ  нар ажиллаж байгаа юм.

Уран бүтээчид энэхүү бүтээлээ сар шинийн өмнөх нь тайзнаа тавихаар төлөвлөжээ.

Г.Даша

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …