МУГЖ Н.Төмөрхуяг байртай боллоо

5ch14rtgvcqqd3rusoq2uu832n

Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан гурван тамирчин орон сууцтай болсон энэ сайхан үетэй давхцан олон түмэндээ “солгой” хэмээн алдаршсан дуучин МУГЖ Н.Төмөрхуяг бас байртай болжээ. Тэрээр нутгийн дүү, Хэнтий аймгийн уугуул, залуу дуучин СТА Д.Балдангийн хамт “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоо энэ наймдугаар сард хийсэн билээ. Тоглолтын үеэр “Бест Дриллинг” ХХК-ийн захирал Х.Нямбаяр нэг өрөө байр өгөхөө амлаад байсан. Тэгвэл “Хамаг Монгол” групп болон өргөжсөн тус компани 12 дугаар сарын 22-нд болсон Хэнтий аймгийн оны шилдэг залуусыг тодруулдаг “Залуу шонхор” наадмын үеэр дуучин, МУГЖ Н.Төмөрхуягт байрных нь түлхүүрийг албан ёсоор гардуулан өглөө. Нийслэлд гэр хороололд амьдарч байсан дуучин маань ийнхүү байртай болжээ.

3c4pkintgb1j0clbbirfng8c3r 4gl6enos7h704jve73ql4a04jo

Эх сурвалж: www.hiub.mn 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …