Иргэд нийслэлд хэрэгжүүлсэн замын бүтээн байгуулалтыг хангалттай сайн гэж үнэллээ

bcc819796a377333262920e962538278Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47,18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжэээний бүтээн байгуулалт юм. Нийслэлийн Авто замын газраас 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн зам, замын байгууламжийн ажлын үр дүнгийн талаар нийслэлийн www.ulaanbaatar.mn сайт болон олон нийтийн сүлжээгээр санал асуулга авлаа. 10 хоногийн турш авсан санал асуулгад оролцсон  иргэдийн  59,6 хувь нь 2014 онд нийслэлд хэрэгжүүлсэн зам, зам барилгын ажлыг хангалттай сайн гэж  үнэлжээ. 2014 онд өрнөсөн автозамын бүтээн байгуулалтын үр дүнд нийслэлийн автозамын урсгал нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар өмнөх жилүүдийнхээс илүү сайжирлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …