Долоон бурхан одны тухай домог

f8b9212c2e302c0doriginalЭртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ. Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ.

Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ.  Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг  нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь  өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр  хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байжээ. Долоон бурханд  хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон  бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны  төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин  өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог  юм гэнэм.

            Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай  сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн  сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ. Хэдийгээр энэ нь улирч өнгөрсөн мухар сүсэг мэт санагдавч бидний хий хоосон бурангуй шашны гэх олон зүйлс өнөөгийн шинжлэх ухаанаар үнэн болох нь батлагдаж байгаа билээ. Хамгийн энгийн жишээ нь японы эрдэмтэн Эмото Масаругийн усны молекулын зургаас бид усанд сайн үг хэлж сайхан бодол шингээхэд ус хэрхэн өөрчлөгддөгийг харж болдог.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …