Морин хуурчдын “Хөхөө намжил” уралдаан болно

d471203a27aa0fd6original“UBS” телевизээс “Хөхөө Намжил” уралдаант шоуг зохион байгуулахаар болсон байна. Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах гэнэ.

Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай гэнэ.

Уралдааны бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд хилийн чанадад амьдарч буй монголчууд болон олон улсын авьяастнууд оролцох боломжтой аж.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …