16-р сургууль, 69-р цэцэрлэгийн гэмтэл гарсан дулааны шугамыг засварлана

e4d83b33e588b2285ad45af9ebb2f4c5Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээний усны алдагдал ихээр бий болсоноос, тоног төхөөрөмжүүд алдаа зааж аваарийн байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал үүссэн тул тус шугамын засварын ажилд шаардагдах 36,865,189 төгрөгийг нийслэлээс шийдвэрлэлээ. Хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар даалгасан байна. Инженерийн шугам сүлжээний засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …