Ким Чен Уны дүү хуримаа хийжээ

023Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун өнгөрсөн зул сарын баяраар хуримаа хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Түүнийг “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн гэв. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чүэ Рион Хэгийн хүүтэй танилцуулсан  аж.

Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өчигдөр “Хөдөлмөрийн нам”-ын хуралдаанд оролцохоор ирсэн Ким Ён Жуны зургийг нийтэлжээ. Энэхүү зурагт Ким Ён Жун ядам хуруундаа бөгж зүүсэн байжээ. Ким Ён Жун өнгөрсөн оноос эхлэн Батлан хамгаалах хороо, Цэргийн төв комиссын дэд дарга, Улс төрийн товчооны хороог тэргүүлэх болсон юм. Өмнөдийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэрбээр Ким Чен Уны дараа бичигдэх өндөр албан тушаалтан юм байна.

www.shuud.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …