Гурван иргэнийг хазаж, гэмтээв

olloo_mn_1420512989_nohoiТөв аймгийн  Алтанбулаг  сумын II багийн нутаг, Дунд Хавтгайн энгэр хэмээх газар нутаглаж байсан  малчин С-ийн нохой  энэ сарын 3-ны өдөр хүн рүү дайрчээ. Үүний улмаас гурван хүн хазуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр нохойд хазуулсан иргэдэд урьдчилан сэргийлэх вакцин, боолт хийжээ. Эдгээр иргэд нь 20-36 насныхан аж. Хүн рүү дайрсан нохойг устгаж, шинжилгээнд хамруулсан байна. Одоогийн байдлаар эцсийн хариу гараагүй болохыг албаныхан мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …